Cтарт-ап улсын уралдаан үргэлжилж байна


Жаргалсайхан
2-р сарын 10
10 цаг 18 минут
3

Залуучуудын "Старт-ап улсын уралдаан-2024"-ын үндэсний ялагч тодруулах шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад гарааны бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Старт-ап” Улсын уралдааны ялагч тодруулах "Demo day" арга хэмжээ яг одоо үргэлжилж байна.
Энэ жилийн улсын уралдаанд нийт 102 багийн 200 орчим залуучууд бүртгүүлэн оролцсоноос өнөөдөр зохион байгуулсан үндэсний ялагч тодруулах арга хэмжээнд шалгарсан 12 баг финалын шатанд төслөө танилцуулж байна.
Улсын уралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Startup Mongolia, JCI Mongolia нар хамтран зохион байгуулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

livenews.mn © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, Мэйл: magicglobalmedia@gmail.com