Москва Украиныг Швед эсвэл Австрийн жишгээр өөрийн армитай, цэрэггүй улс болгон өөрчлөх санааг авч үзэхэд бэлэн байна гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.
Яриа хэлэлцээний үеэр Киев ийм санал тавьсан тухай Оросын төлөөлөгчдийн тэргүүн В.Мединский мэдэгдсэн юм.
"Энэ асуудал одоо үнэхээр яригдаж байгаа, үүнийг жинхэнэ буулт гэж үзэж болох хувилбар" гэж Песков тодотгожээ.
Харин хэлэлцээрт оролцож буй Оросын талын төлөөлөгчдийн тэргүүн Мединскийн Киев Украиныг цэрэггүй улс болгох Австри эсвэл Шведийн хувилбарыг санал болгож байна гэсэн мэдэгдэлд Украины хэлэлцээрт оролцож буй төлөөлөгчдийн гишүүн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк.хариулт өгчээ.
Тэрээр "Украин одоо ОХУ-тай шууд дайны байдалд байна. Тиймээс загвар нь Австри эсвэл Шведийнх биш, харин зөвхөн "Украйных" байж болох бөгөөд тэр нь хууль ёсны дагуу баталгаажсан "Аюулгүй байдлын баталгаа юм" гэдгийг онцолжээ.
Подолякын хэлснээр энэ "зөвхөн Украиных" гэж тодотгосон загвар нь дараах гуулгыг хадгалсан байх ёстой ажээ. Үүнд:
Украины аюулгүй байдлын баталгааны үр нөлөө нь мөргөлдөөн гарсан тохиолдолд Украины агаарын орон зайг далавчит пуужингаас бүрхэн хамгаалах хатуу бөгөөд шууд баталгаа бидэнд хэрэгтэй.
Дайны эхэн үеэс л Киев барууны орнуудаас Украины нутаг дэвсгэрийн “агаарын орон зайг хаах” шаардлага тавьсан ч бүтэлгүйтсэн. Тэд НАТО болон ОХУ-ын хооронд шууд сөргөлдөөнд хүргэж болзошгүй гэж болгоомжилж энэ алхмаас татгалзаж байна.
Украинд ямар нэг гадны халдлага үйлдэх тохиолдолд аюулгүй байдлын баталгаанд гарын үсэг зурсан талууд өнөөдрийнх шиг халдан довтлогчдын талд зогсохгүй, харин Украины талд идэвхтэй оролцож, шаардлагатай хэмжээний цэрэг зэвсгийн яаралтай хангамжийг албан ёсоор үзүүлдэг байх ёстой гэв.
Ерөнхийлөгч Владимир Зеленский болон түүний багийнхан Украиныг төвийг сахисан статустай болгох асуудлыг албан ёсоор хэлэлцэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Тус улсын одоогийн Үндсэн хуулийн оршил хэсэгт НАТО-д элсэх хүсэл зорилгын талаар тусгасан байгаа. Үүний зэрэгцээ Киевийн үзэж байгаагаар, Украин төвийг сахисан статустай болох үед түүний аюулгүй байдлыг өмнө нь нэрлэж байгаагүй параметрүүд, зарим өөр баталгааны системээр хамгаалах ёстой гэжээ.
Украины төлөөлөгчдийн өөр нэг гишүүн Дээд Рада дахь Ерөнхийлөгчийн намын бүлгийн дарга Давид Арахамия "Украинская правда"-д өгсөн Мединскийн мэдэгдлийн талаар хэлэхдээ "Бид хэлэлцээрийн талаар тайлбар хийхгүй байгаа. Хоёр тал ийм тохиролцоотой байсан. Хэрэв гэрээ хүчингүй болвол бид ч гэсэн бас тайлбар хийхээс өөр аргагүй болно" гэдгийг сануулав.
Мөргөлдөөнийг зохицуулах Украин-Оросын дөрөв дэх удаагийн хэлэлцээ лхагва гарагт үргэлжилсэн. "Хэлэлцээрийн үйл явц маш хэцүү бөгөөд сунжирч байна. Санал зөрөлдөөн ч бас бий. Гэхдээ буулт хийх орон зай байгаа нь гарцаагүй" гэж Подоляк бичжээ.
Эх сурвалж: Риа новости, Лента.ру. ВВС
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
БНХАУ эдийн засгийн өсөлтийн зорилтоо 5%-д тогтоож, гангийн үйлдвэрлэлээ бууруулах амлалт өглөө
Тэрбумтны хүүгийн хуримын үдэшлэгт уригдсан зочдын нэг үдшийн гангараа
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6 сар 11. 14:47
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Сэтгэгдэл бичих