Татаж байсан тамхиа унтраалгүй орхисноос Богд ууланд гал гарчээ



3-р сарын 15 | 13 цаг 39 минут
480

Энэ сарын 11-н буюу өнгөрсөн баасан гаригт Зайсан толгойн зүүн талд Богд ууланд гал гарсан. Онцгой байдлын албан хаагчид шуурhай ажиллаж, галыг унтраасан байдаг. Уг галд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Энхжин хотхоны зүүн талын уулын оройн 1.8 га орчим газрын хуурай өвс шатсан юм.

Тэгвэл шалгалтын явцад гал тавьсан байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн байна. Тодруулбал, 34 настай, эрэгтэй, Э гэгч нь татаж байсан тамхиа унтраагаагүйн улмаас гарсан байж болзошгүй байгаа юм байна.

Иймд иргэд та бүхэн галын аюулаас сэргийлж ил гал гаргахгүй байх, татсан тамхиа бүрэн унтраах зэргээр гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Дээрхи хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com