УКРАЙН: Гуравдугаар сарын 12. Сүүлийн хоногийн гол үйл явдлын хураангуй



3-р сарын 13 | 7 цаг 20 минут
45714

- Украины олон хотод шөнийн турш агаарын дайралтын дуут дохио сонсогдов.

- Киев мужийн Боварский дүүргийн Квитневе тосгоныг шөнийн цагаар буудсаны улмаас хөлдөөсөн бүтээгдэхүүн хадгалах агуулах шатсан гэж Улсын онцгой байдлын албанаас мэдээллээ. Одоогоор хохирол мэдээлээгүй байна.

- Бямба гарагийн шөнө  Чернигов хотын төвд байрлах "Украина" зочид буудал  бөмбөгдөлтөд өртөж сүйрчээ. 

- Киевийн мэдээлснээр, дайны 16 дахь өдрийн байдлаар 700 орчим оросын цэрэг офицер Украинд олзлогдсон байна. Зеленский бууж өгсөн Оросын цэргүүдтэй  олон улсын конвенцийн дагуу харьцаж байгаа гэжээ. 

- НАТО болон түүний түншүүд Норвегид цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж байна.  Сургуулилт  гуравдугаар сарын 14-ний даваа гарагт эхэлнэ. 

- НАТО-гийн энэ жилийн хамгийн том сургуулилт болох "Cold Response-2022"-д 27 орны 30 мянган цэрэг, 200 нисэх онгоц, 50 хөлөг онгоц оролцоно.

- Спортын олон нийтийн Strava сүлжээ болон Deutsche Bank Орос дахь үйл ажиллагаагаа зогсооно гэдгээ мэдэгдлээ. Colgate-Palmolive компани Орос руу бараа  бүтээгдэхүүн импортлох, хөрөнгө оруулалт хийхээс татгалзахаар шийджээ.

- Face тайзны нэрээрээ алдаршсан реппер Иван Дремин Оросыг орхиж, цаашид тэнд тоглолт хийхгүй гэдгээ мэдэгджээ. Мөн тэрээр Оросын төрийн үйлдлийн төлөө украинчуудаас уучлалт гуйж, Оросын армийг үйлдлээ ухаарахыг уриалсан байна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com