С.Эрдэнэ: “Х.Баттулгад хэзээ ч АН-ын тамгыг өгөхгүй“ гэжээ



3-р сарын 12 | 10 цаг 30 минут
567

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга АН-ын даргад нэр дэвшихээр болсон нь яах аргагүй улс төрийн хүрээний хамгийн дуулиантай мэдээлэл боллоо. Тодруулбал өчигдөр АН-ын Дотоод Сонгуулийн Хороо ажлын цаг дууссаны дараа буюу 18.00 цагаас АН-ын Даргын сунгаанд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авав. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын материалыг хүлээн авснаар АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчдийн бүртгэлийн үйл ажиллагаа дууссан болохыг АН-ын Дотоод Сонгуулийн Хороо мэдэгдсэн юм.

Үүнээс 2 цагийн өмнө АН-ын сонгогдсон дарга гэх, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын даргын сунгаанд оролцохгүй болохоо зарласан байв.

 

Өөрөөр хэлбэл Х.Баттулга АН-ын дарга болох нь хэдийн тодорхой болсон гэсэн үг. Ж.Батсуурийн хувьд бол яахав дээ, ардчилсан сонгуулийн хэлбэр бий болгох зорилготой дүрийн эзэн. АН-ын даргын сунгаанд ялагдсан ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга болох тохироотой гэх.

 

Гэвч Х.Баттулга сунгаанд ялалт байгуулж, АН-ын даргаар сонгогдсон ч Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх гэдэг ээдрээтэй даваа өмнө нь бий. С.Эрдэнэтэй ойлголцохоос өөр гарц эрх зүйн хувьд байхгүй.

Харин Х.Баттулга АН-ын даргад нэр дэвшихээр болсон тухай мэдээг сонссон С.Эрдэнэ намынхандаа: "Х.Баттулгад хэзээ ч АН-ын тамгыг өгөхгүй" гэсэн байна.

Гэвч улс төр бол харилцан тохиролцохоос өөр юу ч биш гэх А.Гитлерийн хэлсэн үг бий.

"Х.Баттулгад хэзээ ч АН-ын тамгыг өгөхгүй" гэдэг С.Эрдэнийн үг " Х.Баттулга хэзээ ч надтай тохиролцохгүйгээр АН-ын дарга болж чадахгүй" гэсэн утгатай ч байж мэднэ.

 

М.Гал

sonin.mn





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com