Г.Амартүвшин: Гаднаас орж ирж байгаа автомашины тоог хязгаарлахгүй бол түгжрэлийн асуудлыг яагаад ч шийдэж чадахгүй



3-р сарын 11 | 21 цаг 32 минут
4236
Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаан боллоо.  Ажлын хэсгийн хуралдаанаар авто замын түгжрэлийг бууруулах тодорхой саналууд гарчээ. Энэ талаар ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Г.Амартүвшин мэдээлэл өглөө.
Тэрбээр "Тээврийн хэрэгслийн татварыг шинэчлэх шаардлагатай байна. Жишээлбэл хос хөдөлгүүртэй машинд тодорхой хэмжээний татварын хөнгөлөлтийг үзүүлж байгаа. Энэ хөнгөлөлтийг цуцлах хэрэгтэй юм байна. Яагаад гэвэл орж ирж байгаа автомашины тоог бид нар хязгаарлахгүй бол хотын түгжрэлийн асуудлыг яагаад ч шийдэж чадахгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна.  
Мөн хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 40 хувь нь татвар торгууль, даатгалаа төлөөгүй,  50 хувь нь техникийн үзлэгт тэнцээгүй байна. Тэгэхлээр техникийн үзлэгтэй тэнцээгүй, татвар торгуулиа төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх албан тоот бэлтгэгдэж байгаа гэж ойлгож болно.
Мөн буруу талдаа хүрдтэй автомашины импортын асуудал дээр тэр дээр төвлөрч ярилцана. Эдгээр  саналуудыг бид нар дараагийн хурлаараа тодорхой ярилцана" гэлээ.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com