Украины арми нэг өдрийн дотор Оросын 10 нисэх онгоцыг сөнөөсөн гэж мэдэгдлээ



3-р сарын 11 | 14 цаг 45 минут
2065

Украины Агаарын цэргийн хүчин ээлжит тайландаа нэг өдрийн дотор Оросын 10 онгоцыг тус улсын янз бүрийн хэсэгт сөнөөсөн гэж мэдэгджээ.

Украины Агаарын цэргийн хүчний командлалын мэдээлснээр дөрвөн онгоцыг зенитийн буучид, дөрөвийг нисгэгчид, хоёрыг нь газрын ангиуд буудаж, устгасан байна.

Агаарын цэргийн хүчний командлал тайландаа Украины цэргийн нисэх хүчин амьд, идэвхтэй байгааг баталж байна. Тайланд дурдсанаар, гуравдугаар сарын 10-нд онгоц, нисдэг тэрэгнүүд дайсны хоёр цувааг устгасан.

"Урьдчилсан мэдээллээр энэ бол Оросын Агаарын десантын цэргийн бүхэл бүтэн анги байсан бөгөөд иж бүрэн техник хэрэгсэлтэй" гэжээ.

Эх сурвалж: ВВС





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com