ЛАВРОВ: Мариуполийн амаржих газар Азовын батальоны түшиц газар болсон



3-р сарын 11 | 8 цаг 20 минут
3238

Гуравдугаар сарын 9-нд Украины эрх баригчид болон барууны хэвлэлүүд Мариуполийн амаржих газрыг  Оросууд буудсаны улмаас гурван энгийн иргэн, түүний дотор нэг хүүхэд амь үрэгдэж, 17 хүн шархадсан гэх мэдээлэл олон улсын зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Харин энэ асуудалтай холбоотойгоор ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров дараах тайлбарыг өглөө.

Сергей Лавров хэлэхдээ, үндсэрхэг үзэлтэй "Азов" батальоны бааз өмнөх өдөр Оросын цэргүүдийн буудсан Мариуполь дахь амаржих газарт байрлаж байсан.

Орос  улс энэ талаарх мэдээллийг хэдхэн хоногийн өмнө НҮБ-д дамжуулсан гэж Лавров Украин, Туркийн Гадаад хэргийн сайд нартай уулзсаны дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр онцолжээ.

Лавров мөн барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нөхцөл байдлыг өрөөсгөл мэдээлсэн гэж буруутгав.

"Аливаа юм хоёр талтай. Нөхцөл байдлын бодитой үзэл бодлыг бий болгох боломжийг олгодог  хоёр дахь талд  онцгой анхаарал хандуулсангүй " гэж Оросын Гадаад хэргийн сайд онцлон тэмдэглэв.

Эх  сурвалж: ВВС

 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com