ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд байлдааны ажиллагаа эхлүүлснээс хойш 37 хүүхэд амиа алдсан тухай НҮБ-ын Хүүхдийн сан мэдээллээ. ЮНИСЕФ /НҮБ-ын Хүүхдийн сан/-ийн гүйцэтгэх захирал Кэтрин Рассел “Хоёр долоо хүрэхгүй хугацаанд 37 хүүхэд амиа алдаж, 50 хүүхэд шархадсан. Нэг сая гаруй хүүхэд дүрвэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрлээ. "Эмнэлэг, ус, ариун цэврийн байгууламж, сургууль зэрэг иргэний дэд бүтцийн эсрэг халдлагаа ОХУ нэн даруй зогсоох ёстой" хэмээн мэдэгджээ.
Өчигдөр Мариуполь хотын эх, хүүхдийн Оросын агаарын цохилтод өртөж, 17 хүн шархадсан тухай Украины талаас мэдээлсэн. Тэгвэл В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Оросын зэвсэгт хүчин энгийн иргэдийн объект руу бууддаггүй” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл бичих