Ц.Оюундарь: Хөгжлийн банкны 2016 оны шалгалтын дүнг л нууцаас гаргасан нь шударга ёсонд нийцэхгүй



3-р сарын 10 | 12 цаг 43 минут
3333

АН долоо хоног бүрийн пүрэв гаригт мэдээлэл хийдэг уламжлалтай болоод байгаа юм. Энэ удаа тус намын дэд дарга Ц.Оюундарь мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд Хөгжлийн банкны асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хөгжлийн банкны асуудалд АН тодорхой байр суурьтай байгаа. Хөгжлийн банк дээр үүссэн энэ нөхцөл байдал бол Монгол Улсын цаашдын эдийн засаг, нийгмийн хөгжилд эрсдэл учруулах аюултай. Монгол Улсын ирээдүйд хортой нөхцөл үүсэхээр зүйл юм. Энэ зээлийн эргэн төлөлт, энэ улсыг дампууруулах эрсдэлтэй. Тиймээс энэ асуудал дээр нам харгалзахгүй, он харгалзахгүйгээр энэ эрсдлээс улс орноороо яаж гарах, эдийн засгийн ямар зөв бодлого барьж байж даван туулах вэ гэдэг зүйл дээр АН байр сууриа хатуу илэрхийлж байгаа. Өнгөрсөн хэлэлцүүлгээс тодорхой хэдэн шийдвэр гарсан. Хөгжлийн банкыг төрийн оролцоотой байгуулах нь эрсдэлтэй. Хууль эрх зүйн шинэчлэлийг хийх ёстой. Зээлтэй аж ахуйн нэгжүүд рүүгээ дайрч, нийтэд нь харлуулж байгаа асуудлаа болих хэрэгтэй. Дээрх асуудалтай холбоотойгоор АН-аас Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Монгол Улсын Хөгжлийн банкыг хэд, хэдэн удаа шалгаж байсан. Гэвч шалгалтын дүнг хаалттай хэлэлцэж, нууцад хамааруулсан байна. Энэ асуудлыг нам харгалзахгүйгээр ил тод болгож, бүх онд хийсэн шалгалтын материалуудыг нууцаас гаргаж, эрчимтэй хамтарч ажиллах шаардлагатай байна. Гэтэл 2016 оны шалгалтыг л нууцаас гаргасан нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд бүх онд хийсэн шалгалтын дүнг нууцаас гаргахыг шаардаж байна" гэлээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com