АНУ-ын эрх баригчид Оросоос уран импортлохыг хориглохгүй



3-р сарын 10 | 8 цаг 45 минут
352

Америкийн удирдлагууд ОХУ-аас газрын тос, байгалийн хий импортлох, эрчим хүчний салбарт нь шинээр хөрөнгө оруулахыг хориглох шийдвэрийн хүрээнд тус улсын ураны эсрэг хориг арга хэмжээ авахгүй гэж “Reuters” агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, Америкийн атомын цахилгаан станцуудын үйл ажиллагаанд шаардагдах ураны тал орчим хувийг Орос, Казахстан, Узбекистанаас нийлүүлдэг байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-аас газрын тос, байгалийн хий импортлох, тус улсын эрчим хүчний салбарт шинээр хөрөнгө оруулахыг хориглосон зарлигт гарын үсэг зурсан юм.

Montsame.mn





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com