Төмөр замаар 1.9 сая тонн ачаа тээвэрлэжээ



3-р сарын 9 | 9 цаг 16 минут
460

Төмөр замаар энэ оны нэгдүгээр сард 1.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 721.6 (27.3 хувь) мянган тонноор багасав.

Үүнд экспортын ачаа 585 (63.8 хувь) мянган тн, дамжин өнгөрсөн ачаа 64.3 (18.1 хувь) мянган тонноор багассан нь нөлөөлжээ. Харин төмөр замаар тээсэн ачаа өмнөх сарынхаас 15.5 (0.8 хувь) мянган тонноор нэмэгдсэн байна. Энэ өсөлтөд нүүрс 87.8 (8 хувь) мянган тн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 5.9 (3.5 дахин) мянган тонноор нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.

Төмөр замын тээврээр энэ оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс уул уурхайн бүтээгдэхүүн 582.5 (32.1 хувь) мянган тн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 26.2 (75.9 хувь) мянган тн, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 16.1 (55.7 хувь) мянган тонноор багасаж, хар төмөр 6 (2.3 дахин) мянган тонноор нэмэгдлээ.

Төмөр замын тээврээр зорчигчид энэ оны эхний сард 119.6 (давхардсан тоо) мянга болж, өмнөх сарынхаас 3.1 (2.7 хувь) мянган хүнээр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Түүнчлэн, төмөр замын тээврийн орлого дээрх сард 43.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.5 (30.8 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд зэсийн баяжмал, төмрийн хүдрийн тээвэрлэлт багассан нь нөлөөлжээ. Төмөр замын тээврийн орлого нэгдүгээр сард мнөх сарынхаас 328.2 (0.7 хувь) сая төгрөгөөр багассан аж. 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com