ОХУ-аас нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний импорт хэвийн үргэлжилж байна



3-р сарын 7 | 17 цаг 40 минут
870

ОХУ-аас оруулж ирж буй импортын бараа бүтээгдэхүүний эргэлт хэвийн үргэлжилж байгаа эсэх талаар Гаалийн ерөнхий газрын /ГЕГ/ холбогдох эх сурвалжаас тодрууллаа.

-Манай улсад орж ирдэг импортын бараа бүтээгдэхүүний эргэлт хэвийн явагдаж байна уу. Тухайлбал, ОХУ-аас оруулж ирдэг өргөн хэрэглээний барааны нийлүүлэлт ямар байгаа бол?

-Одоогоор ОХУ-аас нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний импорт хэвийн үргэлжилж байна. Ямар нэгэн байдлаар импорт саатсан зүйл байхгүй.

Бид ОХУ-аас өндөг, өтгөрүүлсэн сүү, цагаан будаа, улаан буудайн гурил, тахианы мах, хүнсний ногоо жимс, ургамлын тос, элсэн чихэр гэм мэтчилэн бүтээгдэхүүнийг түлхүү импортолдог.

-Бараа бүтээгдэхүүн оруулж ирж буй боомтуудын хөдөлгөөнийг тодруулбал?

-Хилийн хөдөлгөөний мэдээллийг харвал, Гашуунсухайт, Ховдын Булган, Цагаан нуур, Боршоо, Замын-Үүд, Алтанбулаг зэрэг боомтын үйл ажиллагаа үргэлжилж байна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com