Г.Занданшатар: Өндөр орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох хэрэгтэй



3-р сарын 4 | 13 цаг 51 минут
5717

УИХ-ын дарга Г.Занданшатар өндөр орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох хэрэгтэй байгаа талаар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйгаа дэмжихийн тулд их орлоготой хүмүүсээс ахиу татвар авдаг болох хэрэгтэй. Манайхан үүнийг шуугиад ард түмэн жагсахаар болиулчихдаг. 2.5, 5 сая төгрөгөөс дээш цалинд 15 хувийн татвар авахаар нэмэгдүүлсэн боловч жагсаал цуглаан болоод болиулсан. Хэрэв зөв ойлгуулж чадвал 2.5 саяас дээш, цаашлаад 5, 10 саяас дээш ч юм уу сарын орлоготой хүн бол илүү татвар төлдөг энэ зарчим руу шилжих нь зөв гэж боддог. Нийгмийн даатгалын шимтгэл ч гэсэн ялгаагүй. Ингэж байж сангуудын алдагдал буурч, ядуусаа, ахмадаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих үндэс бүрдэнэ" гэжээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com