UFC орос тулаанчдаас татгалзах уу



3-р сарын 3 | 16 цаг 48 минут
954

Холимог тулааны UFC Дана Уайтаас сэтгүүлч нар ирэх дөрөвдүгээр сарын 9-нд болох Алжамейн Стерлинг, Петр Ян нарын тулаан яг болох эсэх талаар асуугаад тодорхой хариултгүй үлджээ. Дана Уайт асуултад нь тодорхой хариулалгүй булзааруулж өнгөрүүлсэн байна.  

“Бид дэлхий хэвийн болох ёстой гэж бодож байхад эсрэгээрээ улам галзуу болдог шүү дээ. Тиймээс юу болохыг харж байя. Сэтгүүлч та нар  “Конор Макгрегор дэвжээндээ эргэж ирэх үү. Намар аваргын бүсний төлөө тулалдах уу” гэх мэтээр ирээдүй цаг дээр их юм асуух юм. Үнэндээ юу болохыг би мэдэхгүй. Намар юу болохыг намар л мэдэх боломжтой шүү дээ” гэж тэрээр хариулсан байна. Петр Ян АНУ-д ирж чадахгүй болж, тоглолт цуцлагдах эрсдлийн талаар асуухад мөн “Би мэдэхгүй байна. Одоогоор ямар ч ойлголт алга” гэжээ.

А.Стерлинг-П.Ян нар ирэх дөрөвдүгээр сарын 9-нд Бруклинд болох UFC 273-д тулалдах юм.

 Х.Батсайхан

Эх сурвалж:Eagle.mn 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com