ОХУ, Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Европ чиглэлийн нислэгийн аюулгүй байдал, ажиллагаанд анхааран Европын холбооны улсуудын Нисэхийн аюулгүй байдлын агентлаг (EASA), Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ноос зөвлөмж гаргалаа. Энэ хүрээнд МИАТ ТӨХК зорчигч тээврийн нислэгүүдийн аюулгүй ажиллагааг сайжруулах зорилгоор Улаанбаатар-Москва-Франкфурт-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээ шинэчилсэн маршрутаар үйлдэхээр боллоо.
Сэтгэгдэл бичих