МУГТ Х.Алтанхуяг багшийн нэрэмжит "Залуучуудын Улсын Аварга" шалгаруулах тэмцээн болно



2-р сарын 22 | 20 цаг 16 минут
835

 

Монголын боксын “Алтан хараацайнууд”-ын нэг, 60кг-ийн жингийн Ази тивийн хошой аварга, Ардын багш, Гавьяат тамирчин Х.Алтанхуягийн боксын спортод оруулсан хувь нэмэр их. Ширэн бээлийтэй нөхөрлөсөн цагаасаа дотоод, гадаадын олон тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, өнөөгийн тамирчдын амжилтын буухиаг эхлүүлсэн түүнийг спорт сонирхогчид мартаагүй. Тэрбээр шигшээ багийн дасгалжуулагчаар олон жил ажиллахдаа гарынхаа шавь нарыг бэлтгэж, амжилтаас атгуулан алдарт хүргэсэн гавьяатай билээ.

 Тиймдээ ч түүний нэрэмжит боксын “ Залуучуудын улсын аварга” шалгаруулах тэмцээнийг 2014 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Уламжлалын дагуу  Х.Алтанхуяг багшийн нэрэмжит 2022 оны буюу 9дэх жилдээ сонирхогчдын боксын  "Залуучуудын УАШТ" Булган аймгийн Спорт ордонд зохион байгуулагдахаар боллоо. Тэмцээн энэ сарын 28-наас гуравдугаар сарын 6-ны хооронд үргэлжлэх бөгөөд  эрэгтэй, эмэгтэй ангилалд 28-наас урьдчилсан тулаанууд эхлэх юм . Харин хагас шигшээ болон аваргын төлөөх тулаанууд  гуравдугаар сарын 4-нөөс эхлэх хуваарьтай байна.

Залуучуудын Улсын Аваргын тэмцээн бол ирээдүйн олимп, тив, дэлхийн аваргууд тодрон гарах эхлэл нь байдаг учир энэ тэмцээнд 170 орчим тамирчин жил бүр хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцдогоороо онцлогтой.

 

 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com