Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд 274 сая төгрөгөөр жимс авчээ



2-р сарын 19 | 15 цаг 03 минут
5365

Төсвийн мөнгө ёолдоггүй гэдэг шиг Эрдэнэтийн захирлууд үйлдвэрийн хөрөнгийг дуртай зүйлдээ зардаг бололтой юм. Тодруулбал Эрдэнэт үйлдвэр “Төрөл бүрийн жимс худалдан авах” тендер зарлаж 274 сая 824 мянга 902 төгрөгөөр жимс худалдан авчээ.

2000 кг Хятад бор үзэм, 100 кг авокадо, 1110 кг фужи алим гээд лийр, усан үзэм тэргүүтэй 20 нэр төрлийн жимсийг худалдаж авсан баримтыг Шилэн данс ТББ-аас дэлгээд байна. Цар тахлын үед төсвийн хөрөнгийг хэмнэх чиглэлийг Засгийн газраас төрийн оролцоотой бүх аж ахуйн нэгжүүдэд өгсөн ч Эрдэнэт үйлдвэрт хэрэгжихгүй байна.

Үйлдвэрийн мөнгөөр их хэмжээний жимс худалдан авсан үйлдлээ Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нар тайлбарлах ёстой.

 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com