Нью-Йорк хотод Ази гаралтай эмэгтэй хутгалуулж амиа алджээ



2-р сарын 15 | 9 цаг 26 минут
11349

Ням гарагт 35 настай эмэгтэй Нью-Йорк хотын Чайнатаун дахь гэртээ хутгалуулж амиа алдсан явдал АНУ-ын Ази гаралтай иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийн сүүлийнх нь болжээ.

Хохирогч Кристина Юна Ли гэртээ ирэх үед гэмт этгээд дагаж ороод амийг нь хөнөөсөн байна.

Сэжигтэн 25 настай Ассамад Нэш гэгчийг баривчлан саатуулсныг Даваа гарагт Нью-Йорк хотын цагдаагийн газар мэдээлжээ.

Ли нь дижитал хөгжмийн Splice онлайн платформыг эрхэлдэг компанид ахлах продюсерын албан тушаалд ажилладаг, солонгос гаралтай эмэгтэй юм байна.

Цар тахлын үед АНУ-д Ази гаралтай иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн гаралт тасрахгүй байгаа.

Сар хүрэхгүй хугацааны өмнө Нью-Йорк хотын Таймс Скюэрийн метроны өртөөн дээр нэг этгээд Ази гаралтай эмэгтэйг төмөр зам руу түлхэж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан юм.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com