Д.Трамп: Жо Байдены чадваргүй байдал дэлхийн гуравдугаар дайнд хүргэнэ
2-р сарын 1 | 8 цаг 45 минут

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Техасын Конро хотод өөрийн дэмжигчидтэйгээ уулзах үеэр хэлсэн үгэндээ одоогийн Цагаан ордны тэргүүн Жо Байденыг сул улстөрч гэж нэрлээд, түүний “чадваргүй” байдал дэлхийн гуравдугаар дайнд хүргэнэ хэмээсэн байна.
Экс Ерөнхийлөгчийн үзэж буйгаар Жо Байден АНУ-ын төрийн тэргүүний хувьд чадамжгүй аж. Дональд Трамп “буруу бодлого” дайнд хүргэнэ гэв. Түүнчлэн Жо Байден Ерөнхийлөгчийн албыг хашиж байх хугацаанд БНАСАУ-ын пуужин харвах тоо нь дээд амжилтад хүрснийг онцлов. Мөн Афганистанаас АНУ-ын цэргийг гаргах ажиллагааг муу удирдсан гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын
дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын
эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичих