Сар шинийн баярын ууцны үнэ 31-42 хувиар, хэвийн боовны үнэ 43-51 хувиар өсчээ



1-р сарын 31 | 8 цаг 10 минут
978

Үндэсний статистикийн хорооноос Сар шинийн баяраар өргөн хэрэглэгддэг хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн статистикийг танилцууллаа.

Ингэхдээ жил бүрийн нэгдүгээр сарын 29-ний байдлаар тухайн нэр төрлийн бүтээгдэхүүнд ямар үнэтэй байсныг харьцуулан харуулжээ.

Тухайлбал, Хонины ууц цар тахлаас өмнө буюу 2019 онд дээд тал нь 330,000 үнэтэй байсан бол өнөөдрийн байдлаар 175,000-475,000 төгрөгийн үнэтэй байна.

Энэ нь өмнөх жилүүдээс 16.7-43.9 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хэвийн боов 2021 онд 2,775-3,200 төгрөгийн үнээр худалдаалагдаж байсан бол өнөөдрийн байдлаар 3,985-4,840 төгрөг болж нэмэгджээ.

Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд

  • Савласан нэгдүгээр гурил 1,304-1,394 төгрөг болж 6.9 хувиар,
  • Хонины ястай мах нэг килограмм нь 10,579-11,558 төгрөг болж, 9.3 хувиар,
  • Үхрийн ястай мах нэг килограмм нь 12,604-14,062 төгрөг болж, 11.6 хувиар,
  • Савласан шингэн сүү нэг литр нь 2,841-3,266 төгрөг болж, 15 хувиар тус тус өссөн байна.

Цагаан сарын зарим гол бүтээгдэхүүний үнийн өсөлт...





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com