Залуу боксчид тивийн АШТ-ээс 10 медаль хүртлээ



1-р сарын 30 | 11 цаг 01 минут
506

Узбекстан улсын Ташкент хотноо 2022 оны нэгдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд зохион байгуулсан Ази тивийн залуучуудын /U22/ аварга шалгаруулах тэмцээнд Монголын  боксчид 2 алтан медаль, 2 мөнгөн медаль, 8 хүрэл медаль, нийт 12 медаль хүртсэн өндөр  амжилт гаргалаа.

Тодруулбал, Мөнгөнцэцэгийн Энхжаргал /Эмэгтэй 54 кг/, Ганзоригийн Бадмаараг /эмэгтэй 60 кг/  алтан медаль, ОУХМ Монхорын Намуун /эмэгтэй 57 кг/, Мягмарсүрэнгийн Цэцэгдарь /эмэгтэй 63 кг/ мөнгөн медаль, хүрэл медалийн эздээр  Бейсенбейн Жанаргуль эмэгтэй /48 кг/, Алтанбекын Хулан /эмэгтэй 50 кг/ , Хишигцэцэгийн Азбаяр /эрэгтэй 51 кг, Доржнямбуугийн Ганболд /54 кг/, Баярхүүгийн Буяндалай 60 кг, Бямбацогтын Төгөлдөр /63.5 кг/, Асхар Жандос /67 кг/, Батбаярын Гантулга /75 кг/ нар тус тус шалгарлаа.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com