МУГТ Э.Цэндбаатар дараагийн тулаанаа хийхээр ОХУ-ын нийслэл Москваг зорилоо



1-р сарын 26 | 7 цаг 26 минут
8385

 МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ, цагдаагийн хүч спорт хорооны тамирчин Г.Баярхүү нар мэргэжлийн боксын 2 дахь тулаанаа хийхээр ОХУ-ын нийслэл Москва хотыг зорилоо.

Уг тулаан хоёрдугаар сарын 20 нд болох бөгөөд Э.Цэндбаатарын хувьд чансаа ахиулах 3 дахь тулаан юм. МУГТ Э.Цэндбаатар өмнө нь  хоёр ч удаа мэргэжлийн дэвжээнд хүчээ сорьж  2018 онд БНХАУ-д мэргэжлийн анхны тулаанаа хийж  Филиппин улсын тамирчинг илүүрхэн ялснаар WBC холбооны азийн залуучуудын аваргийн бүсийг авч байсан юм.

Харин өнгөрсөн оны 12 сард 2 дахь тулаанаа амжилттай хийж мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн эзэн болоод байгаа билээ.

Г.Баярхүүгийн хувьд мэргэжлийн боксын 2 дахь тулаан бөгөөд анхны тулаандаа Хятадын тамирчинг техникийн нокаутаар ялж байсан юм.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com