МУГТ Н.Төгсцогт өнөөдөр тулалдана



1-р сарын 22 | 9 цаг 45 минут
1160

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт АНУ-ын боксчин Вик Пасилластай энэ сарын 22-нд тулалдах байсан ч Вик Пасиллас “Covid-19”-ийн халдвар авч түүний оронд Сакариа Лукас гэх 37 настай Намиб Улсын тамирчин тулалдахаар болсон байаа. Тулаан өнөөдөр Атлантик хотын Боргата зочид буудал, казиногийн цогцолбор газарт болно.

Н.Төгсцогт мэргэжлийн бокст хөл тавьснаасаа хойш 14 тулаан хийж, 12 ялсан. Өдгөө 29 настай тэрбээр сүүлд 2021 оны долдугаар сард Крис Колберттой тулалдаж, ялагдсан билээ.

Сакариа Лукас нь мэргэжлийн боксын рингэнээ 24 тулаан хийж, 23 ялж, ганцхан ялагджээ. 2006 оноос хойш боксоор хичээллэж буй тэрбээр хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сард Мексикийн Марко Алехандро Чаблийг ялжээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com