"Оросыг айлгах"   F-35 Lightning II  сөнөөгч онгоцоо америкчууд магтаж байна



1-р сарын 21 | 12 цаг 15 минут
2175

 Америкийн F-35 Lightning II  тав дахь үеийн сөнөөгч онгоц АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын Tripoli хөлөг онгоцон дээрээс  богино зурвасаас хөөрч, мөн босоо тэнхлэгээр анх удаа амжилттай газардсаны  дараа  тус улсын хэвлэл мэдээлэл F-35 онгоц  "түүх бүтээсээр" байгаа бөгөөд Оросыг айлгаж байна" хэмээн бичжээ.

Америкийн хэвлэлд бичсэнээр, F-35 Lightning II сөнөөгч онгоц нь  "Орос эсвэл Хятадтай зөрчилдсөн тохиолдолд"  олон талын үүрэг гүйцэтгэх  болно гэдгийг харууллаа гэжээ.

Тав дахь үеийн сөнөөгч онгоцыг  хөлөг онгоцонд ашиглах нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин чадлыг бэхжүүлэх болно гэжээ.  "Онгоц хөөрөх төрлөөс үл хамааран хэд хэдэн хөлөг онгоцтой байхын  давуу тал нь дайсныг төөрөгдүүлж, тооцоолол  хийхэд хэцүү болгодог" гэж хэвлэлд бичжээ.

1-р сард Defense News сэтгүүл АНУ-ын Lockheed Martin компанийн  бүтээж байгаа тав дахь үеийн F-35 Lightning II сөнөөгч онгоц нь Германы Tornado онгоцыг орлох боломжтой өрсөлдөгч бөгөөд  Франц, Герман, Испанийн хамтран хэрэгжүүлж байгаа шинэ үеийн Европын сөнөөгч онгоц Future Combat Air System (FCAS-ыг ) бүтээхээд заналхийлж болзошгүй хэмээн  бичиж байв. 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com