Продюсер С.Чулуунтогтохын "Сайн аав" УСК энэ өдөр нээлтээ хийж байжээ



1-р сарын 20 | 15 цаг 10 минут
1832

Одоогоос 5 жилийн өмнө  "Сайн аав" УСК нээлтээ хийж байжээ.  Тус киноны продюссерээр “Про стар” фильмийн захирал С.Чулуунтогтох ажилласан бол киноны ерөнхий найруулагчаар С.Бүжин ажиллажээ. Харин гол дүрд жүжигчин, найруулагч МУСТА С.Баттулга, “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан, таван хүүхдийнх нь дүрд И.Мөрөн, Б.Хачиун, Э.Индра, Б.Ариун-Итгэл нараас гадна Т.Даваасүрэн агсны том охин Д.Энхжин тоглосон юм. 

“Про стар” фильмийн захирал С.Чулуунтогтох  "Энэ өдөр миний анхны продюсерласан САЙН ААВ МУСК нээлтээ хийж байжээ. Өдөр нь Тэнгисийн их танхимд, орой нь Хүннү моллд 2 танхим дүүрэн зочидтой нээж байлаа. Өдийд их догдлолтой бас их ачаалалтай гүйж явсан үе юмдаг уу даа. Ерөнхий найруулагчаар ажилласан С.Бүжин дүүгийн маань анхны гараа "Сайн аав" кино. Гараа сайн бол бариа сайн. Урагшаа. Ирэх сард дүүгийн маань ээлжит бүтээл "Сургуулийн сүнс" МУСК 2022.02.04-нөөс бүх кино театраар гарч байгаа."  хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com