Амралтын өдрүүдэд Замын-Үүд боомтоор 116 чингэлэг ачааг татан авчээ



1-р сарын 17 | 10 цаг 54 минут
953

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрээн хотоос Замын-Үүд боомтоор 116 чингэлэг ачааг татан авчээ. Тодруулбал нэгдүгээр сарын 15-ны Бямба гарагт 40 тээврийн хэрэгслээр 59 чингэлэг бүхий 963.4 тонн импортын ачааг Бүс нутгийн ложистикийн төвийн гаалийн хяналтын бүсийн хяналтад хүлээн авсан байна.

Харин Ням гарагт 41 тээврийн хэрэгслээр 57 чингэлэг, 923 тонн ачаа орж иржээ.

Импортын барааны гаалийн бүрдүүлэлт 09:00-24:00 цагт хийгдэж байгааг Замын-Үүд дэх гаалийн газраас мэдээллээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com