Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг зодог тайлж UFC руу орж байгаагаа зарлалаа



1-р сарын 15 | 20 цаг 46 минут
10629

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга М.Уранцэцэг өнөөдөр Хөдөлмөрийн баатар цолны найраа хийж байгаа билээ.

Дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй жүдоч тэрбээр өнөөдөр жүдо бөхөөс зодог тайлж буйгаа албан ёсоор зарлав.

М.Уранцэцэг “Өнөөдөр энд хамгийн эрхэм, дотны хүмүүс минь цугларчээ. Би нэгэн чухал шийдвэрээ хэлэх гэж байна. Яг өнөөдөр жүдо бөхөөс зодог тайлж байна. Дахиж жүдо барилдахгүй. Ингэж хэлэхээр надад хэцүү байна.

Бүхэл бүтэн 16 жил жүдо бөхөөр хичээллээд сайхан хамт олонтой боллоо. Бүгдэнд нь маш их баярлалаа. Үе үеийн багш нартаа баярлалаа. Үүнээс хойш холимог тулааны UFC холбоонд тулалдахаар болсон. Тун удахгүй та бүхэндээ аваргын бүсийг авч ирнэ гэж амлая” гэлээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com