234 мянган алдарт эхэд одонгийн тэтгэмж олгожээ



1-р сарын 15 | 15 цаг 40 минут
561

Алдарт эхийн одонгийн тэтгэмжийг 233,832 эхийн дансанд шилжүүлсэн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудсанд мэдээлжээ.

Тэрбээр "65 мянга орчим нэгдүгээр зэргийн одонтой, 170 мянга орчим хоёрдугаар зэргийн одонтой ээжүүд байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээдэг энэхүү одонгийн тэтгэмжийн материалыг бид цахимаар авдаг болсон. Ehalamj.mn системээр дамжуулж хүсэлт илэрхийлж, дансаа холбоод тэтгэмжээ авах боломжтой.

Урд нь материал бүрдүүлэх, халамжийн хэлтэст өгөх, дараа нь банкнаас очиж авах, аваагүй бол мөнгө нь буцаагдах зэрэг олон хүндрэл учирдаг байв. Мэдээж цахим хэрэглээгүй иргэд уламжлалт аргаар үйлчилгээ авч байгаа" гэсэн байна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com