АЛИЯ НАЗАРБАЕВА: Энэхүү харгис сургамж бидний түүхэн дэх сүүлчийнх байх болтугай



1-р сарын 15 | 9 цаг 20 минут
4943

Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын бага охин Алия Назарбаева Казахстаны ард түмнээс сэтгэл санааны  дэмжлэг авч байгаагаа мэдээлжээ.

“Манай улсад болсон эмгэнэлт үйл явдлуудыг зүрх сэтгэлээрээ мэдэрч байна. Хохирогчид, нас барсан хүмүүст харамсаж, шаналж буйгаа илэрхийлэх  үг олдохгүй байна. Би бүх хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Энэхүү харгис сургамж бидний түүхэн дэх сүүлчийнх байх болтугай. Энхийн цагт хүн үхэж байгаа нь харамсалтай. Та бүхнээс намайг дэмжиж буй үгсэд бас баярлалаа. Аавд маань ёс суртахууны дэмжлэг үзүүлсэнд баярлалаа, тэр өнөөдөр янз бүрийн бүс нутгийн оршин суугчдаас маш олон мессеж хүлээн авч байна" гэж  Алия пүрэв гарагт олон нийтийн сүлжээнд нийтэлсэн захидалдаа дурджээ.

Тэрээр Казахстанд "зөвхөн энх тайван, хөгжил цэцэглэлт", Казахстаны ард түмэнд "сайн сайхан, эрүүл энх" байхыг хүсэв.

"Өөртөө анхаарал тавь" хэмээн  анхны ерөнхийлөгчийн бага охин хэлжээ. Алия Казахстанд болсон үймээний талаар Назарбаевын гэр бүлийнхнээс  анх удаа мэдээлэл хийсэн  нь энэ юм.

Нэмж  хэлэхэд Алиягийн энэхүү мэдэгдлээс түүний АНЭУ-д байгаа нь тодорхой болсон бөгөөд  харин удалгүй тэрээр цахим хаягаа устгасан тухай мөн мэдээлж байгаа юм.

Эх сурвалж: https://rus.azattyq.org/





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com