
Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөр тохиож байна. Монголчууд Үндсэн хуулиа хүндэтгэж “Эцэг хууль” хэмээн нэрлэдэг нь төрт ёсоо хэзээнээс дээдэлж хүндэлж ирсэн ард түмний соёл хандлага юм.
Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан ба эхний гурван хууль намч хандлага, марксист үзэл суртлыг баримталж байв. Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амынхаа нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ.
Ардчилсан Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимэд агсны хэлсэнчлэн Үндсэн хууль бол “Алганд багтсан Монгол улс юм”
Үндсэн хуулийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа өнөөдрөөс эхлэн дараа оны нэгдүгээр сарын 13 хүртэл үргэлжилнэ. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлснээр энэ хугацаанд Үндсэн хуулиа сурталчлан таниулах, үзэл санааг нь түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн мэдлэгийг иргэд, хүүхэд залуустаа олгох чиглэлээр түлхүү анхаарах юм.
1992 оны Үндсэн хуулийг “Ардчилсан” хэмээн тодотгодог. Тус хууль нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болж байна. Түүнчлэн монголчууд бид Үндсэн хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөөгөө эдэлж, өөрийн өмч, үзэл бодол, итгэл үнэмшилтэй, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх боломжтой, шударгаар хөдөлмөрлөж, нийгмийн халамж дэмжлэг хүртэх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхээр бүрнээ хангагдсанд шинэ Үндсэн хуулийн маань гол ололт, түүхэн ач холбогдол оршиж байна.
Ардчилсан Үндсэн хуулиа баталж байсан 30 жилийн тэртээх түүхийн хуудас руу өнгийвөл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг АИХ-ын танхимд 76 хоног үргэлжилж, 400 гаруй депутат шинэ Үндсэн хуулиа 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн морин цагт ёсчлон баталж байжээ.
Монгол Улсын Ардчилсан Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хуулиар тавьж өгсөн юм. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалж өгсөн юм.
Үндсэн хууль нь агуулга, ач холбогдлын хувьд Монголын ард түмний оюун ухаанаар "хуульчлан буулгасан шинэ цагийн Монгол Улс мөн " гэдгийг олон судлаач хүлээн зөвшөөрдөг.
Гэсэн хэдий ч Монгол Улсын Үндсэн хууль цөөнгүй сорилт, шалгалтыг давж, гурван аравныг туулж иржээ. Тодруулбал, 2000 онд Үндсэн хуулийн зарим заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан нь хожмоо “дордуулсан 7 өөрчлөлт“ хэмээн нэрлэгдэж, олон нийт, судлаач эрдэмтдийн шүүмжлэлд өртөж байв. Үүнээс хойш, тодруулбал 2011 оноос хойш цаг үеийн шаардлага, нийгмийн хөгжлийн явцтай уялдуулан Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санаа сэдэл яригдах болсон. Энэ ч бас зүй ёсны асуудал байв. Энэ хүрээнд парламентад хэд хэдэн удаа ажлын хэсэг байгуулагдаж, мөн энэ тоогоор төслүүд өргөн баригдаж байсан боловч хэлэлцэж шийдвэрлэх боломж бүрдээгүй юм. Харин энэ боломж 2016 оны сонгуулийн дараа бүрдсэн бөгөөд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах УИХ-ын болон эрдэмтдийн ажлын хэсгүүд байгуулагдаж, анхны төслүүдээ нийт ард түмнээр хэлэлцүүлж эхэлсэн юм. Ийнхүү дөрвөн ч парламентын нүүр дамжин яригдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бодит ажил болсон юм.
2019 онд Г.Занданшатарын тэргүүлсэн парламент уг нэмэлт өөрчлөлтийн төслийг 5 сар шахам хугацаанд улс төрийн бүх нам, иргэд, олон нийтийн өргөн оролцоог хангасны үндсэн дээр хэлэлцэн батлав. Энэ бол Монгол Улсын хувьд урагш хийсэн томоохон алхам болсон.
Нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангаж, парламентат ёсоо бататган бэхжүүлэх, байгалийн баялгийг ашиглахад баримтлах зарчмыг тодорхойлж, УИХ-ын хариуцлага, хяналтыг сайжруулах, зэрэг чухал өөрчлөлтүүдийг оруулсан юм.
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийн үзэл санаа улам улмаар түгэн дэлгэрэх болтугай.
Г.Учрал
Занданшатар намтар
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6 сар 11. 14:47
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа6 сар 11. 14:04
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих