МУГЖ Н.Ононг МҮОНРТ-ийн гишүүнээр томилуулах саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санал болгов



1-р сарын 12 | 20 цаг 34 минут
4024

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Байнгын хорооны хуралдаанд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Монгол улсын ерөнхийлөгчөөс санал дэвшүүлсэн хүмүүсийн нэрсийн ЕТГ-ын дарга Я.Содбаатар танилцууллаа. Үндэсний зөвлөлийн гишүүнд Д.Жавзандорж, МУГЖ Н.Онон нарыг нэр дэвшүүлжээ. 

Нэр дэвшигчтэй холбоотой асуулт, хариултын үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Таныг би уран бүтээлчийн хувьд хүндэлдэг. Тэнд очоод хэрэг байгаа юм уу? Уран бүтээлээ хийгээд явж байвал зүгээр юм биш үү? МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөл юу хийдгийг мэдэх үү? Юу хийх гэж очиж байгаа вэ?" гэж асуув. 

Үүнд МУГЖ Н.Онон "Ямар үүрэгтэй бүтцийг сайн мэдэхгүй байна" хэмээн хариуллаа. 

Нанжидын Онон Улаанбаатар хотод төрсөн, 53 настай.

1977-1987 онд 23 дугаар дунд сургууль,

1987-1991 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр дүүргэсэн.

1999-2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төссөн.

1991-2000 онд Драмын улсын эрдмийн театрт жүжигчин,

1996 оноос “X түц” уран бүтээлийн нэгдлийн захирал,

2020 оноос Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com