Германд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ



1-р сарын 12 | 18 цаг 00 минут
492

ХБНГУ-д коронавирусээр халдварласан нь батлагдсан хүний тоо нэг хоногийн дотор 80 430-аар нэмэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн халдварын хамгийн олон тохиолдол боллоо гэж Роберт Кохын нэрэмжит вирус судлалын хүрээлэн мэдээлжээ.

Өмнөх дээд үзүүлэлт 11 дүгээр сарын 25-нд бүртгэгдэж, 75 961 шинэ тохиолдол илэрсэн байна. Германд цар тахал дэгдсэнээс хойш нийт 7 661 811 хүн коронавирусний халдвар авчээ. Өнгөрсөн хоногт илэрсэн шинэ тохиолдлуудын дийлэнх нь Хамбург /10 539/, Бремен /7899/, Кельн /4454/, Дюссельдорф /4358/ хотуудад бүртгэгдсэн байна.

Коронавирусээр үүсгэгдсэн өвчин нь хүндэрсний улмаас сүүлийн 24 цагт 384 хүн нас барж, нас барсан нийт тохиолдол 114 735 болсон бол 6.2 сая гаруй хүн халдвараас эдгэрчээ.

Эх сурвалж: Monntsame.mn

 




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com