Жо Байден АНУ-д төрийн эргэлт хийх оролдлого гарсан талаар мэдээлэв



1-р сарын 12 | 16 цаг 32 минут
2212

Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Д.Трампыг дэмжигчид Капитолийн ордон руу хүчээр дайрч орсон хэрэг гарснаас хойш яг нэг жил өнгөрч байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Атланта хотноо болсон уулзалтад оролцох үедээ жилийн өмнө болсон дээрх хэрэг явдлыг “Ерөнхийлөгч асан Д.Трампын өдөөн турхиралтаар явагдсан Төрийн эргэлт хийх оролдлого байсан” гэж тодорхойлжээ.  “Ройтерс” агентлаг энэ талаар мэдээллээ.  

"Д.Трампын дэмжиж уриалсан харгис бүлэглэл хүчирхийллийн арга замаар төрийн эрхийг авахыг оролдсон" гэж тэрээр хэлсэн байна. Харин цагдаа, хүчнийхнийг дайчилж, өөрийнхөө дэмжигчдийг үймээн дэгдээчдийн эсрэг цуглуулсан үйлдлээ  "Төрийн эргэлт хийхийг оролдсон хүчнийг эсэргүүцэхийн тулд" хийсэн хэмээн тайлбарлажээ. 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com