Б.Азжаргал: Дархан-Уул аймагт Цагаан сарыг нэгдсэн байдлаар тэмдэглэхгүй, золгохгүй



1-р сарын 11 | 21 цаг 06 минут
4991

Дархан-Уул аймгийн Онцгой комисс хэсэгчилсэн байдлаар өнөөдөр /2022.01.11/ хуралдлаа.Хуралдаанаар сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй, нийтийг хамарсан золголт хийхгүй байх шийдвэрийг гаргав.

Энэ талаар тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагууд нийтийг хамарсан золголт зохион байгуулахгүй. Үүнд нутгийн зөвлөл, ААН байгууллагын ахмадаа хүлээн авдаг, хүндэтгэлийн арга хэмжээг нэрлэж болно.

Бүх шатны төрийн байгууллагын албан хаагчид ахмад ажилчныдаа зочилж, золгохыг хязгаарлана. Ахмадуудаа хүндэтгэх арга хэмжээг нийтийг хамарсан бус хэлбэрээр зохион байгуулах боломжтой. Мөн иргэддээ сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж байна” гэв.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com