ЦАЙРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЧ ХОЛБОГДОЛ, ХЭРЭГЛЭЭ
Цайр нь биологийн чухал ач холбогдол бүхий бичил элемент юм. Хүний бие махбодийн 100 гаруй ферментийн идэвхийг сайжруулдаг. Цайр дархлааны системийг эрүүл байлгах, ДНХ-гийн нийлэгжилт, хүүхдийн өсөлт хөгжилт, шархны эдгэрэлт гэх мэт олон чухал үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг.
ЦАЙР ДАРХЛААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ
Европын “Дархлаа судлал” сэтгүүлд дурдсанаар бол хүний бие махбодид цайр нь Т лимфоцит (Т эс)-ийг идэвхижүүлдэг байна. Т эс нь биед дараах хоёр үүргийг гүйцэтгэдэг.
- Дархлааны урвалыг зохицуулах болон хяналт тавих
- Хавдрын болон халдварын эсийг дарангуйлах
Цайрын дутал нь дархлааны үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг. Америкийн эмчилгээний хоол судлалын сэтгүүлд дурдсанаар: цайрын дуталтай хүмүүс олон төрлийн өвчин үүсгэгч бичил биетнүүдэд маш мэдрэг байдаг гэжээ.
ЦАЙР СУРАХ ЧАДВАР БОЛОН ОЙ ТОГТООЛТОД НӨЛӨӨЛДӨГ
Neuron сэтгүүлд хэвлэгдсэн Торонтогийн их сургуулийн өгүүлэлд дурдсанаар цайр нь мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааны зохицуулга болон ой тогтоолт, сурах чадвар зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ.
ЦАЙР СУУЛГАЛТЫГ ЭМЧИЛДЭГ
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар суулгалтаар жил бүр 5 хүртэлх насны 1.6 сая хүүхэд эндэж байна. Бангладеш улсад хийсэн судалгаагаар суулгалтын үед бага насны хүүхдэд арван өдрийн турш цайрын бэлдмэл өгч эмчлэхэд дахин суулгалтаар өвчлөхөөс урьдчилан сэргийлж байсан байна.
ЦАЙР ТОМУУ ӨВЧНИЙГ ЭМЧЛЭХЭД ТУСТАЙ
Судалгаагаар хамрын ханиадны шинж тэмдэг эхлэнгүүт 24 цагийн дотор цайрын бэлдмэлийг үрэл эсвэл сироп хэлбэрээр уулгахад ханиадны хүндрэл болон үргэлжлэх хугацааг үр дүнтэйгээр бууруулж байсан байна.
ШАРХ ЭДГЭЭДЭГ
Цайр арьсны бүрэн бүтэн байдал болон бүтцэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Арьсны өвчтэй, идээт үрэвсэлтэй өвчтөнгүүд ихэвчлэн цайрын солилцооны дуталтай, цусан дахь цайрын түвшин буурсан байдаг. Цайр нь ихэвчлэн арьсны үрэвсэл, цочролын үед хэрэглэдэг эмчилгээний тосны найрлагад ордог. Швед улсад хийсэн судалгаагаар цайр нь хөлийн идээт үрэвслийн эдгэрэлтийг түргэсгэж, нянгийн өсөлтийг удаашруулж үрэвслийг дарж байсан байна.
ЦАЙР НАСЖИЛТТАЙ ХОЛБООТОЙ АРХАГ ӨВЧНИЙ ЭРСДЛҮҮДИЙГ БУУРУУЛДАГ
Ореганын их сургуулийн судалгаагаар хоол хүнс болон нэмэлт бэлдмэлээр цайрыг хангалттай авснаар үрэвсэлт өвчнүүдийн эрсдэлийг бууруулдгийг тогтоожээ. Цайр дутагдсанаар архаг өвчнүүдийн үед үрэвслийн процессыг нэмэгдүүлж шинэ өвчин үүсэх боломжтой болдог.
ЦАЙР НЬ НАСЖИЛТТАЙ ХОЛБООТОЙ ХАРАА МУУДАХААС СЭРГИЙЛДЭГ
Цайр нүдний торлог бүрхэвчийн эсийн гэмтлээс сэргийлж нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсч хараа муудахаас сэргийлдэг.
ЦАЙР БА НӨХӨН ҮРЖИХҮЙ
Зарим судалгаагаар цайрын хэрэглээ хангалтгүй байснаар эр бэлгийн эсийн чанар болон тоонд муугаар нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тухайлбал Нидерландын их сургуулийн судалгаагаар цайрын сульфат болон фолийн хүчлийн бэлмэл хэрэглэсний дараа эр бэлгийн эсийн тоо болон хөдөлгөөн нь сайжирсан байжээ.
ӨДӨРТ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ ХЭМЖЭЭ:
Цайрын хэрэглээ сайн байх нь ялангуяа хүүхдэд ач холбогдолтой. Учир нь цайр дутагдсанаар хүүхдийн өсөлт удаашрах, халдварт өртөмтгий болох, суулгалт болон амьсгалын замын өвчний эрсдэл нэмэгддэг.
0-6 сартай хүүхдэд 2.8 мг, 7-12 сартай хүүхдэд 4.1 мг, 1-3 настай хүүхдэд 4.1 мг, 4-6 настай хүүхдэд 4.8 мг, 7-10 настай хүүхэд 5.6 мг, 11-18 настай эрэгтэй хүүхдэд 8.6 мг, эмэгтэй хүүхдэд 7.2 мг, насанд хүрсэн эрэгтэй хүн 7 мг, эмэгтэй хүн 4.9 мг, жирэмсний эхний 3 сартай эмэгтэй 5.5 мг, 2 дахь 3 сар 7 мг, 3 дахь 3 сартайд 10 мг, 6 хүртэлх сартай хүүхэдтэй хөхүүл эх 9.5 мг, 6-аас дээш сартай хүүхэдтэй хөхүүл эх 7.2 мг цайрыг өдөр тутам хоол хүнсээрээ авах шаардлагатай.
ЦАЙРЫН ЭХ ҮҮСВЭР
Цайрын маш сайн эх үүсвэрт бүх төрлийн малын мах, тахиа, шувууны мах, шош, буурцаг, самар, загас, далайн бүтээгдэхүүн, бүхэл үр тариа, сүү, сүүн бүтээгдэхүүн ордог.
Цагаан хоолтой хүмүүс цайрыг өдрийн зөвлөмж хэмжээнээс 50 хувиар илүү авах шаардлагатай байдаг. Учир нь ургамлын гаралтай хүнсэнд агуулагддаг цайрын шимэгдэлт муу байдаг байна.
Зарим хүнсэнд агуулагдах цайрын хэмжээ:
- 85 гр хонины маханд -6.7 мг
- 250 гр хулууны үрэнд – 6.6 мг
- 100 гр үхрийн маханд 4.5 мг
- 250 мл тарганд -1.4 мг
- 250 гр мөөгөнд -1.4 мг
- 250 гр бууцайнд 1.4 мг
- 100 гр тахианы маханд 1 мг
Цайрын бэлдмэл нь капсул болон шахмал хэлбэртэй байдаг. Цайрын хүлцэх хамгийн дээд хэмжээ нь насанд хүрсэн хүмүүст 40 мг байдаг.
ЦАЙРЫН ДУТАЛ
Цайрын дутал нь хоол хүнсний хэрэглээ хангалтгүй байснаас үүсдэг. Мөн түүнчлэн хавдар, элэгний өвчин, чихрийн шижин зэрэг өвчнүүдийн үед цайрын дутал тохиолддог.
ЦАЙР ДУТЛЫН ШИЖ ТЭМДЭГ:
Хоолны дуршил буурах, оюуны чадвар буурах, өсөлт удаашрах, цус багадах, шархны эдгэрэлт удаашрах, арьс батгаших болон үрэвсэх, биеэс таагүй үнэр үнэртэх, суулгалт удаан үргэлжлэх, үс унах зэрэг шинж тэмдэг илэрхээс гадна жирэмсэн эхчүүдэд төрөлт хүндрэх болон удаашрах эрсдэл үүсдэг.
Цайр эрүүл мэндийн ач холбогдол ихтэй ч илүүдэл хэрэглээ нь аюултай юм. Цайрын илүүдлийн шинж тэмдэгт:
Огиудас хүрэх, бөөлжих, ходоод өвдөх, гүйлгэх шинж тэмдэг илэрнэ. Судалгаагаар цайрын илүүдэл нь бөөрний чулуу үүсэхэд нөлөөлж байгааг тогтоосон байна.



Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6 сар 11. 14:47
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих