БЗД-ийн хэмжээнд зохиогдохоор төлөвлөсөн тэмцээн уралдаануудыг хойшлуулах шийдвэрийг дүүргийн ЗД гаргалаа



2022 оны 1-р сарын 11 | 14 цаг 43 минут
1382

Баянзүрх дүүргийн нийт сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнуудын дунд спортын 4 төрөлт тэмцээнийг энэ сарын 15-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байжээ. Уг тэмцээнд оролцох нь эрүүл мэндийн хувьд өндөр эрсдэл дагуулж байгаа гэх асуудал яригдсан бөгөөд дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дөнгөж сая энэ асуудлаар шийдвэр гаргасан байна.

Тодруулбал,  “Коронавирусын нөхцөл байдал ихээр бүртгэгдэж байгаа энэ үед Баянзүрх дүүрэг дотооддоо төлөвлөгдсөн нийтийг хамарсан тэмцээн уралдааныг хойшлуулах шийдвэр гарлаа. Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар Коронавирусын халдвар битүү орчинд тархах эрсдэл өндөр. Тиймээс тэмцээн уралдаан хийгдсэн тохиолдолд халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж үзэж, уг шийдвэрийг гаргасан" гэсэн тайлбарыг дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас ирүүллээ. 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Мэйл: galsansanjaan@gmail.com, otnews@gmail.com