Хэрэглээний сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач А.Тайванжаргалтай ярилцлаа.
-Ковидын өмнөх ба дараах үеийн хүмүүсийн сэтгэл зүйд судалгаа хийсэн үү?
-Монгол Улсад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв гэж байгаа шүү дээ. Улсын хэмжээний том байгууллага учраас тэндээс хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой судалгаануудын үр дүнг гаргадаг. Энэ үеэр хоёр удаа судалгаа хийсэн байх шиг харагдсан. Сэтгэл зүйн байгууллагуудын хувьд өөрсдийн үйлчлүүлэгчдийн дийлэнх нь ямар асуудлаар хандаж байгаа талаар дүгнэлтээ хийгээд явдаг. Манайхаас олон нийтэд судалгааны үр дүн болгож гаргасан зүйл одоохондоо байхгүй. Гэхдээ ковидын үеийн хөл хорионд хүмүүс нэлээн удаан хугацааг өнгөрүүллээ. Энэ үеэр хүмүүсийн ажил амьдралд маш том өөрчлөлтүүд гарсан. Үүнтэй холбоотой сэтгэл зүйн янз бүрийн өөрчлөлтүүд ч гарах болсон. Давуу талууд ч байна, сөрөг буюу хүмүүсийн сэтгэл зүйд дарамт болохоор зүйлүүд ч ажиглагдаж байсан.
-Ихэнх тохиолдолд гэр бүлүүд ямар шалтгаанаар танайд хандаж байв?
-Хүүхдүүд нь өдөр бүр найзуудтайгаа уулзаж тоглодог байсан бол одоо тэр харилцаа нь онлайн руу шилжсэн. Хүүхэд найз нөхөдтэйгөө харилцаж, нийгмийн харилцаанд орж байна гэдэг нь сэтгэл зүйн гол хэрэглээг нь дэмжиж, хангаж өгдөг. Гэтэл энэ хэрэгцээнд нь өөрчлөлт ороод эхлэнгүүт хүүхдүүд өөрсдийгөө илэрхийлэх тал дээр асуудал гарч эхэлсэн. Мөн гэртээ удаан байхаар хүүхдүүдийн телевиз, компьютерийн хэрэглээний талаарх асуудлууд нэмэгдэнэ. Үүнээсээ болоод цөөн тохиолдолд мэдрэлийн ядаргаанд орох, гэр бүлийнхэнтэйгээ ойлголцохгүй байх зэрэг асуудлууд гарч ирсэн.
-Насанд хүрэгчдийн хувьд ямар өөрчлөлтүүд ажиглагдав?
-Өглөө ажилдаа яваад орой ирдэг хүмүүсийн цаг нь баланстай байсан бол гэртээ удаан хугацаанд байгаад ирэхээр энэ баланс нь алдагдаад эхэлсэн. Нэг бол ажилдаа хэт их төвлөрч компьютерийн ард удаан суух, эсвэл гэрийнхээ ажилд илүү цаг зарцуулах зэрэг тэнцвэр алдагдах нөхцөл байдал үүссэн. Хүмүүс гэртээ удаан байснаар сайн тал нь гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно болж, өмнөхөөсөө илүү цаг зарцуулах төлөвтэй болсон. Хэдий нэг гэр бүл ч гэсэн онцлог зан төлөв, шинж чанаруудыг таниагүй байж болно. Эдгээрийг таньж харах ч гэдэг юмуу иймэрхүү сайн талууд ажиглагдлаа. Эдгээртэй холбоотой урт удаан хугацаанд үргэлжилсэн стресс, ковидтой холбоотой хэзээ дуусах бол гэсэн сэтгэл зүй, одоо ч ковид хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Тэгэхээр ийм тодорхойгүй мэдрэмжтэй холбоотой стресс, бухимдал, нийгмийн стрессүүд бий.
-Энгийн амьдралд шилжих процесс руу ороход бас хүмүүсийн сэтгэл зүйд өөрчлөлт гарах байх. Энэ талаар хүмүүс хэр хандаж байна вэ?
-Сэтгэл зүйн салбарт болон бусад ажил мэргэжлийн салбарт ч маш том өөрчлөлтүүд ажиглагдсан. Үйл ажиллагаа, өдөр тутамд хийдэг байсан зүйлүүд дээр нэлээд өөрчлөлттэй байлаа. Тэгэхээр хүмүүс нэг нөхцөл байдлаас нөгөө рүү шилжихдээ хоорондын ялгаатай байдлаас болоод дасан зохицох чадвар өөр. Жишээ нь, хүмүүсийг түргэн уурладаг, тайван удаан гэж ярьдаг. Энэ чинь шинэ нөхцөл байдалд дасан зохицоход хурдан, удаантай бас холбоотой. Хүнийг сайн муу гэж хэлж байгаа тодорхойлолт гэхээсээ илүүтэй тухайн хүний онцлог. Дээрээс нь техник технологийн хөгжлийг бид маш хурдтай ашиглах хэрэгцээ шаардлага үүсч байна. Гэтэл үүн дээр тухайн хүний өмнө нь ажиллаж байсан ажлын туршлага ямар байсан. Тэр хүний нас, мэргэжлийн онцлог гээд шинэ нөхцөл байдалд дасан зохицохтой холбоотой асуудлууд тулгарна. Мөн дээрээс нь ковидын үеийн сэтгэл зүйн байдал нь дан ганц хувь хүний асуудал гэхээсээ илүүтэй нийгмийн сэтгэл зүйн асуудал болчихлоо. Хүмүүс мэдээлэлд шүүлтүүртэй хандах, ямар мэдээлэлд итгэх, ямар мэдээллийг худал гээд орхих хэрэгтэйг ялгаж сурах. Мөн инфлүүнсэр, олны танил хүмүүсийг ямар үзэл хандлагатай байгаагаас хамаараад бусад хүмүүсийн сэтгэл зүй ямар байх, мэдээллийг хэрхэн хүлээж авахад шууд утгаараа нөлөөлөх нэг хэлбэр болоод байна. Хувь хүмүүсийн хандаж байгаа шалтгааны ихэнх нь нийгмийн сэтгэл зүй ямар байгаагаас хамаарч байна. Жишээ нь, анх хөл хориог эхэлнэ гэж зарлахад иргэд хүнсний зүйлийг маш ихээр нь авч нөөцөлснөөс үүдэн хүнсний дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний хомсдолд орох байдалд хүрч байсан. Гэтэл үнэндээ будаа гурилны хомсдолд ороод байсан уу гэвэл үгүй. Үүнээс харахад бусдыг даган дуурайх гэдэг зүйл хэт давамгайлаад байгаа юм.
-Даган дуурайх үзэгдэл сүүлийн үед өсвөр насныханд их ажиглагдах боллоо. Эцэг, эх үр хүүхдийнхээ хажууд ёс бус үйлдэл гаргадаг болохоор хүүхдүүд түүнийг нь даган дуурайгаад байна уу?
-Сүүлийн үед хүмүүсийн санааг зовоох болсон нэг асуудал энэ байгаад байна л даа. Хүүхдүүд янз бүрийн эрсдэлт зан үйл хийх болсон. Өсвөр насны хүүхэдтэй гэр бүл бүхэнд тодорхой хэмжээний санаа зовнил байгаа. Манай хүүхэд ирээдүйд ямар хүн болох бол, ямар мэргэжил эзэмших бол гэсэн санаа зовнил байдаг. “Хүүхэд бол эцэг эхийнхээ толь” гэж үг бий. Сэтгэл судлалын салбарт “Бобо хүүхэлдэйн туршилт” гэж алдартай туршилт бий. Нэг хүүхэлдэйг насанд хүрэгч зодоод, дараа нь тэр хүүхэлдэйгээ нэг өрөөнд байлгаад хүүхэд хэрхэн харьцаж байна, ямар үг хэллэг хэлж байна гэдгийг туршдаг. Гэтэл насанд хүрэгчдийн хэлсэн үг, хийсэн үйлдлийг яг даган дуурайдаг. Эцэг эхийн хараа хяналтгүйгээр маш олон контентыг хүүхэд үзэж байгаа. Иймэрхүү контент дээр хүүхдүүд яах бол гэтэл яг адилхан үр дүн гарсан. Эрэгтэй, эмэгтэй хүйсийн хувьд түрэмгий үйлдэл дээр суралцаж байгаа байдлыг харьцуулж үзтэл эрэгтэй хүүхдүүд арай өндөр хувьтай даган дуурайх үйлдэл үзүүлсэн байдаг. Дан ганц түрэмгийлэл гэхээс гадна насанд хүрэгчдийн хувьд амьдралын туршлага арвин, юмыг харах өнцөг, тухайн зүйлд хийж байгаа хариу үйлдлийг хүүхэд дагаад л харж байгаа. Хүмүүс хүүхдээ яаж ном уншиж сургах вэ гэж их асуудаг. Аав ээжүүд өөрсдөө өдөр тутам хүүхдийнхээ хажууд ном уншдаг байх ёстой. Тэгвэл эцэг эхээсээ бас л үлгэрлэн дуурайдаг.
-Хүүхэд нийгмийн хэрэгцээгээ гэр бүлээсээ авч чадахгүй болохоор өөр аргаар илэрхийлдэг гэсэн. Тэр үед нь эцэг эхчүүд хүүхэдтэйгээ яаж харьцах ёстой вэ?
-Хүүхдийн насны онцлогоос шалтгаалсан гэр бүлийн хэрэгцээнүүд байдаг. Бага насны хүүхдийн хувьд “Би, би” гэх нь их. Тэр нь өөрийнхөө би концеци, би үнэ цэнэ, би хүмүүст хэрэгтэй юм байна. Би гэж яг хэн бэ гэдэг үнэ цэнээ мэдрэх үе байдаг. Энэ үедээ гэр бүлдээ тусалмаар байдаг. Би юу хийж чадах вэ, юу хийвэл сонирхолтой юм бэ, үүнийг хийх нь хэцүү байсан ч дараа нь хийж болохоор юм байна гэдгээ таних гэж байгаа үе. Энэ үед нь аль болох гэр бүлд болж байгаа өдөр тутамд хийдэг хоол хийх, гэрээ цэвэрлэх зэрэгт хүүхдээ хүслээр нь оролцуулахын хэрээр тухайн зүйлийг сонирхож байгаа хэрэгцээ нь хангагдаж байгаа хэлбэр. Хүүхдийн хувьд яагаад гэдгээ мэдэхгүй болохгүй гэдэг шаардлагыг их тавиад байхаар төөрөгдөлд орж эхэлдэг. Яагаад би болохгүй юм бол. Намайг чадахгүй гэж байгаа юм болов уу, эсвэл хүүхдүүд ийм юманд оролцох хэрэггүй зүгээр сууж байх ёстой юм болов уу гэсэн төөрөгдөлд ордог. Тэгээд хүүхэд сургуульд орно. Нас нэмэх тусам хүрээллийн хүмүүс нь нэмэгдээд олон болоод эхлэхээр өөрийгөө бусдад илэрхийлэх, ойлгуулах хэрэгцээгээ харилцаанаасаа авч эхэлнэ. Тэгэхээр бага насны хүүхдийн хувьд ямар нэгэн асуудал тохиолдлоо гэхэд гэр бүлтэйгээ ярилцаад шийдвэрээ гаргадаг бол өсвөр насанд хүрэхээр хамгийн түрүүнд найз нөхдөдөө хэлдэг. Энэ нь хөгжлийн нэг шатанд шилжиж байна гэсэн үг. Гэр бүлдээ асуудлаа хэлэхээс өмнө найз нөхдөдөө асуудлаа хэлж байгаа нь муу зүйл биш. Энэ нь хүүхэд болгонд байх ёстой, нэг ёсондоо сэтгэл зүйн хөгжил. Ийм үед нь эцэг эхчүүд хүүхдүүддээ ямар мэдрэмж өгөх ёстой вэ гэхээр гэр бүл нь чиний ард байгаа, чамайг алдаа гаргасан ч бид хайрласан хэвээрээ байна. Хүнд хэцүү нөхцөлд орсон ч хайрласан хэвээрээ байна гэдэг мэдрэмжийг өгөх нь хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээг нь хангаж байгаа хангалттай дэмжлэг тусламж юм.
-Хүний сэтгэл зүйн ямар хэрэгцээ нь дутагдаад ирэхээр эцсийн шатандаа ордог юм бэ. Стрессээ тайлж чадахгүй явсаар депресс болж эцсийн үйлдлээ хийдэг гээд байгаа шүү дээ?
-Сэтгэл зүйн нөлөөлөх хүчин зүйл байна. Жишээ нь, хулгай хийж байгаа хүний үйлдэл нь 100 хувь сэтгэл зүйгээс шалтгаалдаг гэж хараад байж болохгүй. Тэр хүний анхдагч хэрэгцээ нь хангагдаж чадахгүй байгаа ч юмуу эсвэл ажил, суралцах тал дээр бэрхшээлтэй байдаг болохоороо ийм үйлдэл хийсэн байж болно. Янз бүрийн эрсдэлт зан үйл, гэмт хэрэг дээр сэтгэл зүйн асуудлуудыг маш чухалаар авч үздэг. Хуулийн сэтгэл зүй, гэмт хэрэгтний сэтгэл зүйн салбарууд тусдаа хөгжчихсөн. Ихэвчлэн энэхүү сэтгэл зүйн асуудлууд юунаас болдог вэ гэхээр хүн харилцаанд байгаа учраас ямар нэгэн сэтгэл зүйн асуудлууд бидэнд үүсдэг. Уурлах, гомдох, ганцаардах, эсвэл хэн нэгнийг үзэн ядах нь хүний сэтгэл хөдлөл учраас энэ хэвийн эрүүл хариу үйлдэл. Хүмүүс би уурладаггүй болмоор байна. Стресстэхгүй болмоор байна гэдэг. Энэ нь нэг талаар хэзээ ч боломжгүй зүйл. Ийм сэтгэл хөдлөлүүдийг бид мэдэрснээрээ дараагийн удаа яах вэ гэсэн алхам гарц шийдлээ гаргаж байдаг. Гэтэл хүн болгон амьдралдаа сөрөг сэтгэгдэл, таагүй мэдрэмжийг авсан байгаа. Гэхдээ үүнийгээ хэрхэн даван туулж байгаа вэ гэдэг нь чухал. Өсвөр насны хүүхдүүдийг маш их стресстэй байна гэдэг. Стрессээ юугаар тайлах вэ, яавал арай илүү дээрдэж тайвшрах вэ гэхээр өөрийнх нь үзэл бодолд хүмүүс хэр хүндэтгэлтэй хандаж байгаагаар, өөрийг нь шийдвэр гаргах боломжтой болсон, том болжээ гэдэг үүднээс харьцаж, хүндэтгэснээр хүүхэд тайван байдалд шилжиж чадна. Өсвөр насандаа хүүхэд тогтворгүй, сэтгэл зүйн байдлуудыг үүсгэж байгаад том болоод ирэхээр нөгөө сэтгэл зүйгээ удирдах чадварт суралцаад эхэлдэг. Гэтэл магадгүй энэ үед нь хэн нэгэн тоогоогүй, эсвэл өөрийнх нь мэдрэмжүүдийг үгүйсгэсэн, эрэгтэй хүн уйлдаггүй, охин шиг хов зөөлөө, чи хэн нэгний хажууд уйлж болохгүй сул дорой харагдана гэх мэтчилэнгээр өөрт нь байгаа сэтгэл хөдлөлүүдийн хэрэгцээг мэдрэхгүйгээр таагүй тухгүй байгаа зүйлсийг нь үгүйсгэхээр хүн өөртөө итгэлгүй болж, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурч эхэлнэ. Эсвэл гэр бүлээс нөлөөлсөн зөрчил байж болно. Багад нь гэр бүл нь маш хатуу ханддаг. Эсвэл хэн нэгний хараа хяналтгүй. Магадгүй эдийн засгийн хувьд тухайн хүүхдийг хангаад байгаа боловч хайрлагдсан, хамгаалагдсан мэдрэмжийг өгч чадахгүй үл тоох зэрэг байдал илэрдэг. Түүнчлэн нийгмийн сурч хөгжиж байгаа орчноосоо хүүхэд сөрөг үлгэр дуурайллыг авдаг. Хүний сэтгэл санаа тогтворгүй болоод эхлэхээр надад юу хэрэгтэй вэ гэдгээ хайдаг. Гэтэл энд нь зөв буруу хамаагүй нэг гарц шийдэл гараад ирэнгүүт хүн тэр сонголтыг хийдэг. Архи, тамхийг маш удаан хугацаанд хэрэглэсэн хүмүүс байдаг. Энэ хүмүүсийн хувьд тайвширч болох арга зам нь тэр байсан болохоор түүний сонгосон үйлдэл. Сүүлийн үед амиа хорлох үйлдэл хийсэн хүмүүсийг маш ихээр буруутгаж байна. Эсвэл эцэг эхийг нь маш их буруутгадаг. Мэдээж тэр үйлдэл нийгэмд маш том цочрол болсон, таагүй үйл явдал. Гэхдээ тэр хүмүүсийн хувьд энэ тайвширч болох нэг арга зам юм байна. Хүнд хэцүү мэдрэмжээс холдож болох арга зам юм байна гэж хайсан зүйл нь байгаа юм. Хүмүүс сэтгэл хөдлөл, сэтгэл санааны байдлаа буруу удирдаад байна л даа. Тэгэхээр бидний хэлээд байгаа эрсдэлтэй нөхцөл байдал, эрсдэлтэй үйлдэл рүү түлхчихээд байна. Бидний нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй хэрнээ дотор мэдрэгдээд байгаа зүйлийг харилцаанаас олж авдаг. Харилцаан дээр бид хамгийн гол анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байгаа юм. Тухайн хүнийг тайвшруулах, гэр бүлийн ямар ч гишүүнтэйгээ ярьдаг байх, ойлгодог байх, халамжилдаг байх шаардлагатай. Хэрвээ үнэхээр тэр боломж нөхцөл нь гарч ирэхгүй, ямар нэгэн зөрчилдөөн үүсэх юм бол өөрсдөө шийдвэрлэж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн бол мэргэжлийн хүмүүст хандаарай. Дүүрэг бүрт сэтгэл зүйч бий. Сэтгэл зүйн маш олон төвүүд байна. Хүмүүс СЭМҮТ-д үзүүлэхээс санаа зовоод байдаг. Бид биеэ өвдөхөөр үзүүлдэгтэй адил хэвийн зүйл юм шүү.
С.Отгонбаяр
Эх сурвалж: Өдрийн сонин
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих