Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан болно



1-р сарын 11 | 16 цаг 00 минут
677

Монгол бөхийн өргөөнд нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно.

Өнгөрсөн жил “Ковид-19” цар тахлын улмаас өнжсөн бол 2020 онд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглоход Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем-Интернэйшнл” ХХК, “Аварга” дээд сургуулийн бөх, цэргийн арслан М.Лхагвагэрэл аймгийн заан цолтойдоо түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр үзүүрлэж байв. Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Э.Даш нар шалгарсан юм.

Шинэ үндсэн хуулийн энэхүү уламжлалт барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ 4 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж хамгийн дээд амжилтыг тогтоосон юм байна.

Жич: Барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд бүртгэнэ. 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com