“Bitcoin”-ийн ханш 2021 оны есдүгээр сараас хойш анх удаа 40 мянган ам.доллароос доош орлоо



1-р сарын 11 | 9 цаг 52 минут
1203

“Bitcoin”-ийн ханш 2021 оны есдүгээр сараас хойш анх удаа 40 мянган ам.доллароос доош орлоо.

Сүүлийн арилжаагаар криптовалютын ханш Нью-Йоркийн арилжаагаар зургаан хувиар буурч, 39 мянга 700 орчим ам.доллар болоод эргэн сэргэсэн байна. Ингэснээр энэ он гарсаар 14 хувиар буураад байна.

2021 оны 11 дүгээр сард “Bitcoin”-ийн ханш дээд цэгт буюу 69 мянган ам.доллар хүрчээ. Үүнээс хойш 40 орчим хувиар унаад байна.

“Infrastructure Capital Advisors”-ийн Гүйцэтгэх захирал Жэй Хатфилдийн үзэж байгаагаар "Холбооны Нөөцийн банк бонд худалдан авалтаа бууруулах нь криптовалютуудын ханшид дарамт болох"-оор байна.

 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com