ШУУРХАЙ: ОМИКРОН хувилбар дотоодод ТАВАН тохиолдол нэмж бүртгэгдлээ



1-р сарын 9 | 19 цаг 14 минут
10740

Гаднаас ирсэн 12  хүнээс омикрон  хувилбар илрээд байсан бол дотоодод  нэмж таван тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт тохиолдол 17 болов.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ.

Тэрбээр  "Дэлхий дахины анхаарал татсан омикрон хувилбар өнөөдрийн байдлаар 145 улсад бүртгэгдсэн. Манай улсын  хувьд  гаднаас ирсэн иргэдийн сорьцод 12 тохиолдол бүртгэгдсэн болохыг өнгөрсөн Баасан гаригт мэдээлсэн. Монгол Улс геномын дараалал тодорхойлох шинжилгээг хийж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд гадаадаас ирсэн иргэд болон дотоодод бүртгэгдсэн сорьцуудад геномын дараалал тодорхойлох  шинжилгээг хийсэн. ПСР шинжилгээний сорьцуудад геномын дараалал тодорхойлох шинжилгээг хийхэд таван хүний шинжилгээнээс S генийн алдагдал илэрсэн дүн илэрсэн. Өөрөөр хэлбэл, дотоодод омикроны таван тохиолдол нэмж бүртгэгдсэн" гэв.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com