М.Анхцэцэг УАШТ-д түрүүлж, энэ жилийн анхны алтан медалиа хүртлээ



1-р сарын 9 | 16 цаг 52 минут
838

Хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн 68, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Мөсөн ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд 15 багийн 121 туйванчид хүч чадлаа сорьж байгаа. Тэгвэл хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээний -87 кг-ын жинд гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Анхцэцэг түрүүлж, энэ оны анхны түрүүгээ хүртлээ. Түүний хувьд эхний оролтоор 90, хоёр дахь оролтоор 93 кг, гурав дахь оролтоор 95 кг-ыг захиалж, амжилттай өргөж аваргын болзол хангалаа.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com