Маргаашнаас цас орж, зөөлөн цасан шуурга шуурна



1-р сарын 9 | 15 цаг 40 минут
1328

Маргааш буюу нэгдүгээр сарын 10-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 10-нд Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн нутгаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, цас багатай газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 11-12-нд ихэнх нутгаар хүйтэрнэ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com