ЭМЯ: Коронавируст халдварын 1010 тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн нас барлаа



1-р сарын 9 | 11 цаг 57 минут
658

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1010 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Шинээр илэрсэн тохиолдлуудын 8 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1002 нь дотоодын халдвар байна. Үүнээс 771 нь Улаанбаатар хотод, 231 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3846 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 604 нь хүүхэд, 271 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн хяналтад 9281 иргэн байна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com