Хүнсний барааны үнэ өмнөх сараас 3.0 хувь, өмнөх 7 хоногоос 0.9 хувиар өсжээ



1-р сарын 7 | 14 цаг 14 минут
609

Үндэсний статистикийн хорооны хийсэн судалгаагаар 2022 оны 1 дүгээр сарын 5-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.0 хувь, өмнөх 7 хоногоос 0.9 хувиар өссөн байна. Тухайлбал, 

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар,

  • 1кг элсэн чихэр- 3156 төгрөг,
  • 1-р зэргийн гурил- 1396 төгрөг,
  • Ургамлын тос- 5887 төгрөг,
  • 1кг хүрэн манжин- 3631 төгрөг,
  • 1кг хонины ястай мах- 11257 төгрөг,
  • 1кг үхрийн ястай мах- 13945 төгрөг байсан бол;

2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар,

 

  • 1кг элсэн чихэр- 3220 төгрөг,
  • 1-р зэргийн гурил- 1413 төгрөг,
  • Ургамлын тос- 5929 төгрөг,
  • 1кг хүрэн манжин- 3804 төгрөг,
  • 1кг хонины ястай мах- 11600 төгрөг,
  • 1кг үхрийн ястай мах- 14084 төгрөг болж өссөн байна.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com