Apple компани үнэлгээ нь 3 их наяд ам.долларын босго давсан анхны компани боллоо



1-р сарын 4 | 11 цаг 23 минут
539
Даваа гарагт Apple компанийн зах зээлийн үнэлгээ түр хугацаанд $3 их наядыг давж, эргэн буурлаа. Өөрөөр хэлбэл үнэлгээ нь $3 их наядын босго давсан анхны компани Apple болж байна.
 
Арилжаа хаагдах үед ханшийн өсөлт буурч 2.5% болсон. Ингэснээр үнэлгээ нь 2.99 их наяд ам.доллар болж буурчээ.
 
Apple-ийн хувьцааны ханш цар тахал эхэлснээс хойш 200 гаруй хувь өсөөд буй. Харин X сарын эхээр хувьцааны ханш нь огцом унаснаас хойш үнэлгээ нь $700 тэрбумаар нэмэгдсэн байна.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com