Суданчууд Ерөнхий сайдаа огцруулав



1-р сарын 3 | 9 цаг 46 минут
693

Төрийн эрх мэдлийг цэргийнхэнтэй хуваах замаар суудалдаа тогтож үлдсэн Ерөнхий сайд Амдалла Хамдокийг Суданы ард иргэд эсэргүүцсээр албан тушаалаас нь огцруулжээ. А.Хамдок өчигдөр огцорч байгаагаа зарласан байна.

Суданы арми өнгөрсөн аравдугаар сард төрийн эргэлт маягийн ажиллагаа зохион байгуулж, Абдалла Хамдокийг гэрийн хорионд оруулсан юм байна. Гарцгүй байдалд орсон Абдалла Хамдок төрийн эрх мэдлийг хуваалцах тохироог цэргийн эрхтнүүдтэй хийж, гэрийн хорионоос гарчээ. Гэвч энэхүү тохироо нь ард иргэдэд таалагдсангүй. Тэд төрийн эрх мэдлийг 100 хувь иргэний нийгмийнхэнд үлдээх ёстой, цэргийнхэнтэй хуваалцах ёсгүй гэсэн үндэслэлээр эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, Ерөнхий сайдаа огцрохыг шаардсаар санасандаа хүрсэн нь энэ аж. Гэхдээ А.Хамдок шууд огцорчихсонгүй, эсэргүүцлийн ээлжит жагсаалын үеэр хоёр хүн амь үрэгдсэний маргааш л огцорч байгаагаа зарлажээ. Тэрээр иргэдэдээ хандаж телевизээр үг хэлэхдээ гаргасан шийдвэрээ “Улс орон төрийн эргэлтийн босгон дээр, 100 хувь цэргийнхний гарт орох эрсдэлтэй байсан. Тэд маш хатуу байр суурьтай байсан учир иргэний ардчилсан засаглалыг ямар нэг байдлаар авч үлдэх ёстой гэж үзэн сонголт хийсэн” хэмээн тайлбарлажээ.    





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com