АНУ-д эрчимт эмчилгээний тасгуудын 78 хувь нь дүүрчээ



12-р сарын 31 | 18 цаг 00 минут
787

АНУ-д эрчимт эмчилгээний тасгуудын 78 гаруй хувь нь дүүрч, нийт орны 22.7 гаруй хувийг коронавирустэй өвчтөнүүд эзэлж байна гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Тус яамны мэдээллээр, эрчимт эмчилгээний тасгийн 80 800 орноос 63 300 нь дүүрсэн бөгөөд 17 400-д нь ковидтой өвчтөнүүд хэвтжээ. “Ковидын өмнө давлагааны оргил үед ч ийм зүйл ажиглагдаж байгаагүй. Одоо бидний мэдэрч байгаа зүйл эрчимт эмчилгээний тасгуудыг бүхэлд нь хамарч байна” гэж Жорж Вашингтоны Их Сургуулийн доктор Жеймс Филлипс CNN телевизэд нөхцөл байдлын талаар тайлбар хийхдээ мэдэгджээ.

Одоогийн байдлаар АНУ-ын эмнэлгүүдэд нийт 579 мянган хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 90 700 нь коронавирусний халдвартай эмнэлэгт хүргэгдсэн өвчтөнүүд аж.   

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, мягмар гарагт АНУ-д коронавирусний халдварын 512 500 гаруй шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болжээ. Цар тахал дэгдсэнээс хойш АНУ-д нийтдээ 53.7 сая гаруй хүн коронавирусний халдвар авч, халдварын улмаас нас барсан хүний ​​тоо 821 мянга даваад байна. Тус улс эдгээр үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна.

Эх сурвалж: Montsame.mn





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com