Р.Чойномын мэндэлсний 85 жилийн ойд зориулж "Үл мартахуйн дуу"-г бүтээжээ



12-р сарын 29 | 13 цаг 02 минут
2173

Монгол Улсын Төрийн шагналт, билэг танхай яруу найрагч Ринченгийн Чойном мэндэлсний 85 жилийн ой энэ жил тохиож байгаа.  Хэнтий аймагт 1936 онд төрсөн яруу найрагч Р.Чойномыг "Гал морин цаг", "Залуу нас", "Сүмтэй бударын чулуу", "Тал", "Улаан дэвтэр", "Хүн" зэрэг бүтээлээр нь Монголчууд сайн мэднэ. Шүлэг бичсэнийхээ төлөө шоронд хүртэл сууж, амьдарч буй нийгэмдээ үнэний дуу хоолой болж явсан эрхэм найрагчийн 85 жилийн ой харамсалтай нь дэндүү нам гүмхэн өнгөрч байна. Төрөлх нутаг нь, түүний нэрээр байгуулагдсан сан нь билэг танхай яруу найрагч Ринченгийн Чойномыг алдаршуулсан онц гойд ажил хийсэнгүй.

Тэгвэл эрх чөлөө, шударга үнэний дуу хоолой болж амьдарсан яруу найрагч Р.Чойномын гэгээн дурсгалд зориулж, жүжигчин Б.Даваажав "Үл мартахуйн дуу"-г бүтээжээ.

Санаанаас гарамгүй есөн жил минь чи

Сахалт Чойномыгоо битгий мартаарай...





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com