
Монгол хүн Солонгосын төдийгүй олон орны бүжигчидтэй нэгэн тайзан дээр бүжиглэж, гоцлол бүжигчнээр уригдан ажиллаж, удирдана гэдэг үнэхээр бахархмаар. Балетчин Ц. Цолмонбуд нь 2018 онд Элит балет компанийг үүсгэн байгуулж Солонгос улсад Монгол бүжигчний уран чадварыг харуулсан олон томоохон тоглолтыг зохион байгуулж байсан бол энэ удаад шинэ жилийн баярыг угтан дэлхийн алдарт П.И.Чайковскийн “Цөмөөхэй ба гайхамшгийн орон" бүжгэн жүжгийг шинэ найруулагтайгаар дэглэн тоглох гэж байна.
Энэхүү тоглолт нь Монгол хүн анх удаа Солонгос улсад бүрэн хэмжээний балетын жүжгийг дэглэн найруулж толилуулж байгаагаараа онцлогтой бөгөөд анх удаа орчин үеийн медиа технологи ашиглан гурван хэмжээст тайзны зураглалыг бүжгийн шинэ дэглэлт найруулгатай хослуулан, илүү шинэлэг сонирхолтой байдлаар хүргэх юм. Уг тоглолтод Монгол, Солонгос, Америк, Швед , Бразил , Орос зэрэг улсын зэрэглэл өндөр балетын 60 гаруй уран бүтээлчид оролцох юм.
Тоглолт Дэгү соёл урлагийн театрын их танхимд (대구문화예술회관 팔공홀 )12-р сарын 19-ний 17:00 цагаас тоглогдох болно.
Балетчин Ц. Цолмонбудын хувьд 2003 онд ХБК-г төгссөн бөгөөд УДБЭТ-т ажиллаж эхэлсэн жилдээ Япон улсад болсон ОУ-н тэмцээнд оролцон, 2006 оноос эхлэн Япон улсад гоцлол бүжигчнээр уригдан ажиллаж байж. Тухайн жилдээ Солонгосын нэрт театр “Lee won Kuk” театраас урилга ирэн тэр цагаас хойш Солонгос улсын томоохон театруудад гоцлол бүжигчин, найруулагчаар ажиллаж эхэлсэн юм. Мөн Солонгос улсын урлагийн томоохон сургуулиудад сонгодог бүжгийн багшаар ажилладаг.
Харин 2017 онд өөрийн “Элит балет” компанийг үүсгэн байгуулж Монгол бүжигчний ур чадварыг харуулсан өөрийн бие даасан томоохон тоглолтуудаа хийж эхэлсэн юм. Солонгос улсад анх удаа Монгол бүжигчний найруулан дэглэсэн энэхүү гайхалтай тоглолтыг БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол ахан дүүс хэн бүхнийг хүрэлцэн очихыг урьж байна.
Билетийн касс:(1588-7890) http://naver.me/F3DUVQh0
Дэлгэрэнгүй мэдээлэл авах - Утас: 053)566-1789 –
Kakao talk хаяг5 'Elite Ballet'



СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ
Монголын анхны 7D тавилт бүхий "ТӨР ҮР ХОЁР МИНЬ МӨНХ ОРШИГ " аялгуут жүжгийг эх орончдын өдөрт зориулан тоглох гэж байна
Г.Эрдэнэтунгалаг: Хайр гэдэг том ухаарал юм билээ
Яруу найрагчийн ижий
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47
Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29
Сэтгэгдэл бичих